Газардуулга хийх нь Чөлөөт радикалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Газардуулгын бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний бие махбоди газрын гадаргуун дээр байдаг хасах цэнэг бүхий чөлөөт электроныг хангалттай шингээн авч хуримтлуулдаг байна. Ийнхүү хуримтлуулсан хасах цэнэг бүхий чөлөөт электрон нь хүний эд эсийг гэмтээгч чөлөөт радикалд хэрэгтэй электроныг нь өгснөөр чөлөөт радикал нь саармагжиж, хүний эд эсийг гэмтээхгүй болдог байна. Чөлөөт радикал хэдий чинээ их байна, үрэвсэл болон хөгшрөлт төдий чинээ эрчимтэй явагдана гэсэн үг. Тэгвэл газардуулга хийж чөлөөт радикалыг саармагжуулснаар ямар үр дүн гарах вэ? – Нэн түрүүнд үрэвсэл дарагдаж эхэлнэ. Биен дэх үрэвсэл дарагдсанаар өвчин намжиж, өвчин намжиснаар стрессийн гормон болох Кортизолын хэмжээ буурч хэвийн түвшинд хүрдэг. Үрэвсэлгүй, өвдөлтгүй болсноор хүний сэтгэл санаа тогтвортой болж, бат бөх нойрсож, түүнээ даган хүний дархлаа сайжирч, биеийн эсэргүүцэл нэмэгдэх бөгөөд хүн илүү эрч хүчтэй болж зан ааш нь хүртэл илүү тайван, өөдрөг болдог байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн