Давуу тал

Бидний өвөг дээдэс газартай ойр амьдрахын ач тусыг мэдэж байснаар барахгүй хүүхдүүдээ шүүдэр унасан өвсөн дээр хөл нүцгэн гүйлгэж, зундаа шалгүй гэрт амьдарч, эсгий болон арьсан гутал өмсөж, эсгий гудас дэвсэж унтдаг байснаар үргэлж газар, эх дэлхийгээс хүний биенд зайлшгүй хэрэгцээтэй сөрөг цэнэгийг авч эко амьдарсаар ирж. Гэвч сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд хотжилт эрчтэй явагдсаны үр дүнд бид эрүүл мэнд, аж амьдралд нэн шаардлагатай нэн чухал зүйлийг алдсан, энэ бол: эх дэлхий, газар хөрстэй холбогдох холбоос юм. Резин болон пластик ултай гутал өмсөж, өндөр байшин барилгад тусгаарлагдаж, орон дээр унтах болсноор бид өдөр шөнөгүй газар болон эх дэлхийгээс тусгаарлагдан амьдарч байна. Бид 21 зуунд маш завгүй, цагт баригдсан амьдралын хэв маягт нэгэнт уусан дасаж байгаль дэлхийгээс холдсон билээ. Тэгвэл гэрийн тав тухтай орчинд бүр унтаж байхдаа хүртэл эх газраас сөрөг цэнэг авч эрүүл сайхан амьдрах боломж бий гэвэл та итгэх үү?