“Tour the France” дугуйт уралдааны тамирчид газардуулгын бүтээгдэхүүн хэрэглэдэг

Олон улсад танигдсан дугуйн уралдааны нэг болох  21 үе шат бүхий “Tour the France” хэмээх уралдааны туршид 3000-4000 км-ийн урт замыг дугуйгаар туулдаг тамирчид газардуулгын бүтээгдэхүүнийг хэрэглэж өндөр амжилт гаргаж байгаа тухай дурдсан байдаг. Тамирчид 21-22 хоногийн туршид өдөр болгон 150 орчим км замыг туулж сэтгэл санаа, бие махбодийн асар их ачаалалтай байдаг байна. Газардуулгын бүтээгдэхүүн нь тамирчдын ядарсан булчинг амрааж, хэвийн байдалд хурдан оруулахаас гадна үрэлтээс үүссэн ил шарх, үрэвсэл, аливаа бэртэл гэмтэл зэргийг богино хугацаанд илаар болоход нөлөөлдөг тул цаашид тэмцээнийг зовиур багатай үргэлжлүүлэх боломж олгохоос гадна стрессийн гормон Кортизолыг хэвийн хэмжээнд хүртэл бууруулдаг. Газардуулгын бүтээгдэхүүнийг спортын бүхий л төрөлд бэлтгэл хийдэг тамирчид хэрэглэж болох бөгөөд газардуулга хийх нь бэлтгэлийн дараах эмийн бус, нэн үр дүнтэй булчин сэргээх арга яах аргагүй мөн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн