ГАЗАРДУУЛГА ХИЙХ НЬ ШАРХ БОЛОН БЭРТЛИЙН ЭДГЭРЭЛТИЙГ ХУРДАСГАДАГ

Газардуулгын судалгаа: Дээрх зурган дээр 8 сарын турш аниагүй ил шархтай, чихрийн шижинтэй ( diabetic) 84 настай эмэгтэй 14 хоногийн турш газардуулга буюу газрын хасах цэнэгтэй электрон дамжуулах бүтээгдэхүүн ашигласны үр дүнд шарх нь аньж эдгэж эхэлснийг харуулж байна. Уг өндөр настан бариу гутал өмссөнөөс болж зүүн хөлийн шагайн тус газар шархалж, өвчин орсон байдалтай доголсоор ирсэн байна. Гэмтэл заслын төвүүд дээр 8 сарын турш эмчилгээ хийлгэсэн хэдий ч хөл орчмын цусны эргэлт муу байсан тул шарх нь эдгэхгүй удсан байдалтай байсан. 2004/10/29-нд 30 минут газардуулга хийхэд өвдөлт үл ялиг багассан ба 7 хоног газардуулга хийхэд өвдөлт 80% буурч, 14 хоногийн дараа шарх эдгэж, өвдөлтгүй болсон байна. Газрын хасах цэнэгтэй электрон үрэвсэл дарж цус шингэлдэг бөгөөд цусны эргэлт бодисын солилцоог сайжруулдаг тул мэс заслын, бэртлийн дараах шарх, оёдол зэргийн эдгэрэлтийг хурдасгадаг байна.

Эх сурвалж: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4378297/https://www.dovepress.com/articles.php?article_id=21001

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн