Хүний биен дэх атом, молекул болгон хос электронтой тогтвортой байдаг ба чөлөөт радикал болох атом нь хос электрон нь дутуу, тогтворгүй атом юм. Чөлөөт радикалууд гэдэг нь бэхлэгдээгүй электрон бүхий тогтворгүй молекулууд бөгөөд бусад молекулаас электроныг нь “хулгайлж” ингэснээр тэднийг чөлөөт радикал болгон хувиргадаг нэг ёсны “муу атом” . Үүний дүнд чөлөөт радикалуудын үүсэх гинжин хэлхээ үүснэ. Энэ процесс, өөрөөр хэлбэл хяналтгүй чөлөөт радикал үүсч эсийг гэмтээх нь хөгшрөлтийн гол шалтгааны нэг болдог гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм. Чөлөөт радикал ихэсвэл эсийн бүрхүүлийг гэмтээж, эрт хөгшрөх, үрэвсэл үүсэх, өвдөх, хавдар үүсэх аюулд хүргэдэг. Чөлөөт радикалууд нь судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээдэг бөгөөд үрэвсэл үүсгэдэг. Ингэснээр арьс хөгширч, үе мөчний, зүрх судасны, чихрийн шижин өвчнүүдэд өртөж цагаасаа эрт хөгширдөг. Чөлөөт радикалууд нь химийн хортой нэгдлүүд, агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, бодисын задралын үр дүнд, хоол унд, радиацийн нөлөөгөөр ихэвчлэн үүсдэг. Эрдэмтэд чөлөөт радикалыг хөгшрөлтөд 90 хувь нөлөөлдөг гэж баталжээ. Тэд маш хүчтэй исэлдүүлэх чадвар, өндөр идэвхжил, тогтвортой бус байдлаараа ялгардаг. Хүний биед чөлөөт радикал олширсноор эд эс гэмтэж, үрэвсэл үүсэж, энэ нь 70 гаруй төрлийн өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог бөгөөд хамгийн түгээмэл жишээг дурдвал:
1. Зүрх судасны өвчлөл, артерийн даралт ихсэх
2. Төв мэдрэлийн системийн өвчлөл- Алцгеймер, Зөнөглөх өвчин
3. Нүдний хараа муудах, болор цайх
4. Паркинсоны өвчин
5. Чихрийн шижин
6. Бүх төрлийн хавдар
7. Үс унах, арьс үрчлээтэх, уян хатан чанараа алдах зэрэг байна.