Байгалийн амьд амьтан болгон эх дэлхийтэй холбоотой оршин тогтнож байдаг билээ. Бид нарнаас дулаан илч, Д витамин авдагтай адил эх дэлхий газартай ойр байснаар хасах цэнэгтэй чөлөөт электроны том сантай холбогддог. Эх дэлхий буюу газар маань өөрөө хамгийн шавхагдашгүй их энэргийн сан юм. Газартай ойр байж энэ эх дэлхийн энергийг өөртөө шингээн авснаар үрэвслийн эх үүсвэр болох чөлөөт радикалуудыг саармагжуулж үрэвсэлгүй, өвчингүй эрүүл амьдрах боломжтой байдаг. Тэгвэл бид маш энгийн амархан аргаар энэ хасах цэнэгийг байгаль дахь өвс, хөрс, цемент, элсэн дээр хөл нүцгэн явснаар мөн далай, нуур, голын усанд орсоноор авч болдог гэдгийг мэдэх үү? Бидний өвөг дээдэс газартай ойр амьдрахын ач тусыг мэдэж байснаар барахгүй хүүхдүүдээ шүүдэр унасан өвсөн дээр хөл нүцгэн гүйлгэж, зундаа шалгүй гэрт амьдарч, эсгий болон арьсан гутал өмсөж, эсгий гудас дэвсэж унтдаг байснаар үргэлж газар, эх дэлхийгээс хүний биенд зайлшгүй хэрэгцээтэй хасах цэнэгийг авч эко амьдарсаар ирж. Гэвч сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд хотжилт эрчтэй явагдсаны үр дүнд бид эрүүл мэнд, аж амьдралд нэн шаардлагатай нэн чухал зүйлийг алдсан, энэ бол: эх дэлхий, газар хөрстэй холбогдох холбоос юм. Резин болон пластик ултай гутал өмсөж, өндөр байшин барилгад тусгаарлагдаж, орон дээр унтах болсноор бид өдөр шөнөгүй газар болон эх дэлхийгээс тусгаарлагдан амьдарч байна. Бид 21 зуунд маш завгүй, цагт баригдсан амьдралын хэв маягт нэгэнт уусан дасаж байгаль дэлхийгээс холджээ. Тэгвэл гэрийн тав тухтай орчинд бүр унтаж байхдаа хүртэл эх газраас хасах цэнэг авч эрүүл сайхан амьдрах боломжийг бид та бүхэнд олгож байна. Эрүүлийг хүсвэл эх дэлхийтэйгээ ойрхон бай, газардуулга хий, үүнээс хялбар зүйл байдаг гэж үү?