Сайтыг ашиглах нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

wwww.earthing.mn цахим худалдааны сайт нь АНУ-н “Earthing” брэндийн Монгол улс дахь албан ёсны борлуулагчийн вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь тус онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Ерөнхий зүйл

1.1 Хэрэглэгч нь www.earthing.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
1.2 Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд www.earthing.mn /цаашид борлуулагч гэх/ болон худалдан авагч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
1.3 Цахим худалдааны тэмдэгтүүд нь www.earthing.mn -ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
1.4 Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг www.earthing.mn бүрэн хариуцна.
1.5 Хэрэглэгч нь www.earthing.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг www.earthing.mn хариуцахгүй болно.
1.6 Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
1.7 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
1.8 Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албан байгууллагын болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.

2.Захиалга авах хугацаа:

2.1 Хэрэглэгч Www.earthing.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

  1. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:

3.1 Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажна.
3.2 Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
3.3 Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдаж, барааны үлдэгдэл дууссан тохиолдолд www.earthing.mn ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
3.4 Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд мэдэгдэл илгээнэ.
3.5 Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, авах, тодруулах бүрэн боломжтой байна.
3.6 Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Миний Бүртгэл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
3.7 Захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг борлуулагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад захиалгын имэйл, захиалгын системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
3.8 Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга баталгаажна.
3.9 www.earthing.mn худалдааны систем нь Хэрэглэгч захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байгаа.
3.10 Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг буцаах, цуцлах боломжгүй болно.
3.11 Хэрэглэгч барааг хүлээн авснаар барааны чанарыг хүлээн зөвшөөрч буй тул хүлээн авснаас хойш барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох боломжгүй.

  1. Захиалга хүргэлт:

4.1 Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 24-48 цаг. Хөдөө, орон нутагт тодорхойгүй байна.
4.2 Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй
мэдэгдэнэ.
4.3 Хэрэглэгчийн захиалсан барааг Улаанбаатар хот дотор тээвэрлэлтийн нэмэлт үнэ төлбөргүй хүргэж өгнө.
4.4 Хэрэглэгч орон нутагт бараа захиалсан тохиолдолд тухайн орон нутагруу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
4.5 Дээр заасан хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутагруу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
4.6 Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
А бүс: 
 Урд хэсгээрээ – Зайсангийн ам
 Баруун талаар – Драгон 
 Зүүн талаар – Офицер
 Хойд хэсгээрээ – 17 тойрог
B бүс: 
 Урд хэсгээрээ – Нисэх
 Баруун талаар – Толгойт 
 Зүүн талаар – Амгалан
 Хойд хэсгээрээ – Бэлх 
4.7 Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
4.8 Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.

  1. Орон сууцны газардуулгын тухайд:

5.1 Хэрэглэгч нь өөрийн орон сууцны хананы залгуур (розетка) газардуулгатай эсэхийг шалгаж, газардуулгатай тохиолдолд бараа захиалах бөгөөд хэрэв хэрэглэгчийн орон сууцны хананы залгуур газардуулгагүй бол үүнээс үүдэн бараа буцаах, эсхүл гомдол
гаргахыг борлуулагч хүлээн авахгүй.

5.2 Хэрэглэгчийн орон сууц болон орон сууц доторхи цахилгааны утас нь газардуулгатай боловч зөвхөн розетка нь газардуулгагүй бол хэрэглэгчийн хүсэлтээр, нэмэлт төлбөртэйгээр розеткыг сольж суурьлуулах боломжтой.
5.3 Дээрхи тохиолдолд хэрэглэгч нь бараа захиалахдаа “Розетка солиулах” үйлчилгээг нэмэлтээр худалдан авах шаардлагатай. Уг үйлчилгээний төлбөр 15,000 төгрөг бөгөөд үүнд газардуулгатай розетканы үнэ болон цахилгаанчны ажлын хөлс бүгд багтсан
байна.
Энэхүү үйлчилгээний нөхцлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв www.earthing.mn худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний
нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.