Газардуулгын олон үйлдэлт дэвсгэр /дан бүтээгдэхүүн/

120'000.00

Орц: Олон үйлдэлт дэвсгэр /дан бүтээгдэхүүн/
Материал: Байгальд ээлтэй, хоргүй карбон, полиуретан, термопластик эластомер. Фталат болон винил агуулаагүй.
Хэмжээ: 32*73.7 см
Заавар: Газардуулгын олон үйлдэлт дэвсгэрийг ажлын байранд, гэрт, гадаа, хаана ч хэрэглэхэд авсаархан, зөөвөрлөхөд хялбар. Компьютерын гарны доор, хөлөн доор, орон дээр, гал тогооны өрөөний плитканы урд талд гэх мэтчилэн хэрэгцээтэй газарт байрлуулж газардуулга хийнэ. Олон үйлдэлт дэвсгэрийг газардуулгын залгуур, адапторт холбож газардуулгатай розетканд эсхүл газардуулгын гадсанд холбож хэрэглэнэ. Арьстай хүрэлцэх талбайгаар газардуулга хийнэ.
Ангиллууд: ,

Тайлбар

 

Арчилгааны заавар: Газардуулгын жижиг мат бохирдсон тохиолдолд чийгтэй алчуураар арчиж цэвэрлээд агаарт хатаана. Угаалгын машинд угаахгүй, хими цэвэрлэгээнд цэвэрлэхгүй, хатаагчид хатаахгүй.

Газардуулгын бүтээгдэхүүн хэрэглэхдээ анхаарах зүйлс:

  1. Газардуулга хийхдээ эхлээд бага цагаар хийж цагийг алгуур нэмэгдүүлбэл биенд огцом өөрчлөлт гарахгүй, илүү тохиромжтой.
  2. Газардуулга хийснээр цус шингэрдэг тул цус шингэлэх эм тогтмол уудаг хүн эмчтэйгээ зөвлөсний дараа газардуулгын бүтээгдэхүүн хэрэглэнэ үү.
  3. Газардуулгын бүтээгдэхүүн нь бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмждэг тул бамбай булчирхайн эм уудаг хүн эмчтэйгээ зөвлөсний дараа газардуулгын бүтээгдэхүүн хэрэглэнэ үү.
  4. Хачигт боррелиозын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа хүн эмчтэй зөвлөсний дараа газардуулгын бүтээгдэхүүн хэрэглэнэ үү.

Газардуулга хийж эхэлснээр ихэнх хүмүүс жирсхийх мэдрэмж авч байдаг бол зарим цөөн тохиолдолд доорх шинж тэмдэг илэрч байсан байна. Үүнд:

  1. Бие чилж өвдөх
  2. Толгой өвдөх
  3. Ядрах
  4. Булчин, шөрмөс янгинах
  5. Нойргүйтэх
  6. Мартаж санах
  7. Бие сульдах гэх мэт

Эдгээр шинж тэмдгүүд дийлэнх тохиолдолд 7-14 хоногийн дараа арилна.