ӨВДӨГНИЙ ҮРЭВСЭЛД ГАЗАРДУУЛГЫН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ НЬ

Газардуулгын судалгаа: 33 настай өвдөгний архаг үрэвсэлтэй эмэгтэй.

Энэ эмэгтэй гимнастикаар хичээллэж байгаад 15 настайдаа өвдөгний гэмтэл авсан. Баруун өвдөг нь хавдаж, архаг өвдөлттэй, удаан хугацаагаар хөл дээрээ зогсох чадваргүй, тогтвор муутай болсон ба олон жил эмийн болон физик эмчилгээ хийлгэсэн ч үр дүн муу. Өвдөлтөө багасгахын тулд хоёр хөл хооронд дэр ивж унтдаг байсан. Машин барьж явахад өвдөлт, зовиур нэмэгддэг. 2004 оны 11/17 нд баруун хөл бага зэрэг доголсон, тогтвор муутай байдалтай ирсэн байна. Зурган дээр дулаан мэдрэгч камерт баруун өвдөгний өвчин, үрэвсэл улаан өнгөтэй (сумаар заасан) харагдах ба 30 минут Газардуулга хийсний дараа өвчин нь бага зэрэг дээрдсэн болохыг харж болно.

🌿 6 хоног Газардуулга хийсний дараа өвдөлт, зовиур нь 50% буурч удаан хугацаагаар зогсож, хөл хооронд дэр ивж унтах шаардлагагүй болсон.

🌿 4 долоо хоног Газардуулга хийсний дараа хөл бөмбөг тоглож, 15 жилд анх удаа өвдөг нь бага хэмжээний өвдөлт зовиуртай байсан.

🌿 12 долоо хоног Газардуулга хийсний дараа өвдөгний хавдар нь бууж, өвдөлт зовиур нь 90% багассан ба олон жилийн дараа усны цанаар гулгажээ.

🌿 6 сарын дараа өвчтөн холбоо барьж, 🏃гүйлтийн марафонд амжилттай оролцсон тухайгаа, мөн энэ бүхэн 6 сарын өмнө мөрөөдөх ч боломжгүй зүйл байсан хэмээжээ.

Эх газрын хасах цэнэг нь үрэвсэл дарж өвдөлт намдаадаг, цус шингэлдэг, стрессийн гормон кортизолыг хэвийн болгодог нь олон жилийн судалгаагаар тогтоогджээ.

🍀 Эх сурвалж: https://www.dovepress.com/articles.php?article_id=21001 🍀

Эхний зураг баруун болон зүүн өвдөг Газардуулга хийхээс өмнө. Баруун болон зүүн өвдөг 30 мин Газардуулга хийсний дараа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн