Болно. Газардуулгын гудас нь 100% дамжуулалттай бөгөөд унтахад нэн тохиромжтой талбарыг бий болгодог. Гудасны гадаргуутай нүцгэн арьсаар хүрэлцэх нь илүү үр дүнтэй боловч гудсан дээр даавуу дэвсэж, хэрэглэгч унтлагын хувцас өмссөн байсан ч газардуулга амжилттай хийгдэнэ. Шалтгаан нь маш энгийн: хүн унтахад биенээс бага хэмжээний хөлс ялгардаг ба унтлагын хувцас болон дэвсгэр даавуу үл ялиг чийглэгдсэнээр газардуулга хийгдэж эхлэх буюу та газрын хасах цэнэгийг хуримтлуулж эхэлнэ.
Хэрэглээний зөвлөгөө:
ДЭВСГЭР ДААВУУ: цэвэр хөвөн даавуу эсхүл хулсан даавуу нь газардуулгын дамжуулалтыг илүү дэмждэг тул хиймэл материалаас (полиэстер г.м.) илүү үр дүнтэй байна.
УНТЛАГЫН ХУВЦАС: унтлагын хувцасны хувьд мөн адил цэвэр хөвөн даавуу эсхүл хулсан даавуугаар хийсэн хувцас нь газардуулгын дамжуулалтыг илүү дэмжинэ.
ОЙМС: Хөл газардуулгын маш өндөр дамжуулалт бүхий хэсэг тул аль болох оймсгүй унтах нь газардуулгыг илүү үр дүнтэй болгоно.